Монгол Улсын эдийн засаг оны эхний сард огцом тэлэв |
2026 оны нэгдүгээр сард Монгол Улсын эдийн засаг жилийн өмнөх мөн үеэс 8.6%-иар өссөн нь сүүлийн хэдэн жилд ажиглагдаагүй өндөр гүйцэтгэлд тооцогдож байна. | Дэлгэрэнгүйг МУ-ын онцлох үйл явдал хэсгээс уншаарай. |
| |
|
ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань туслах үнэн бодит мэдээлэл, судалгаа шинжилгээнд суурилсан “Тоймлоё - Эдийн засаг, зах зээл, боломжууд” товхимлыг хүргүүлж байна.
ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ
PayPay болон SoftBank хамтран АНУ-д ойролцоогоор IPO гарган, 1.1 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Мөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 2 дугаар сарын эцэст 48.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 17.2%-иар өсжээ.
Amazon хиймэл оюуны хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэх зорилгоор анх удаа евро зах зээлээс 10 тэрбум еврог босголоо.
Улсын нийт гадаад өр 2025 онд 40.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 8.7%-иар өссөн байна.
2026 оны эхний хоёр сард үнэт цаасны нийт гүйлгээ 188.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 80.3 тэрбум төгрөгөөр өсжээ.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “MSE Hall”-д “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай” анхдагч хуулийн төслийг олон нийтэд танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдав.
Өнгөрсөн оны 4 дүгээр улирлын байдлаар бодит цалингийн индекс өмнөх улирлаас 3.9 хувиар өссөн байна.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2026 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 1.4%-иар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2026 оны 2 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар өссөн байна. |
|
|
| |
✨ ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ |  |
🏆 Үнэт цаасны давуу тал:
✅ Үнэт цаас гаргагч: Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (МИК ОССК) ✅ “МИК Холдинг” ХК‑ийн баталгаатай
✅ Тогтмол хүүтэй хаалттай бонд (биржийн бус зах зээл) ✅ Хүүгийн төлөлт тогтмол – хагас жил тутам ✅ Хөрөнгөө найдвартай өсгөх боломж ✅ Транчийн нөхцөл (жилийн хүү): • ₮ 12 сар – 17.5% • ₮ 18 сар – 18.0% • ₮ 24 сар – 18.5%
• ₮ 36 сар – 19.0% ✅ Олон улсын зээлжих зэрэглэл: Moody’s B3 (Тогтвортой), S&P Global B- (Тогтвортой)
👉Та доорх холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар манай хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүд тань руу холбогдож үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл болон арилжаанд оролцох заавар хүргэх болно.
📞 Холбоо барих: 7010-0261, 8008-8704 |
| ХӨРӨНГӨ ОРУУЛАХ |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД |
 |
|
|
|
|
ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ |  |
 |
|
| |
МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ? |
Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 52,802.39 нэгжид хүрч 0.29 хувийн өсөлттэй хаагдлаа.
Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МХБ нийт 7,561 хэлцэл гүйцэтгэсэн ба хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13,814 тэрбум төгрөг болжээ.
"Могойн гол" ХК-ийн хувьцааны үнэ долоо хоногийн 25.91 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй хувьцаагаар тодров. Харин "Дархан гурил тэжээл" ХК-ийн ханш -14.08 хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их уналттай хувьцаа боллоо. |
|
|
|
|
МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ |
Монгол Улсын эдийн засаг оны эхний сард огцом тэлэв 2026 оны нэгдүгээр сард Монгол Улсын эдийн засаг жилийн өмнөх мөн үеэс 8.6%-иар өссөн нь сүүлийн хэдэн жилд ажиглагдаагүй өндөр гүйцэтгэлд тооцогдож байна. Өсөлтийн гол хөдөлгүүр:
Уул уурхай Уул уурхайн салбар 33.2%-иар өссөн нь нийт эдийн засгийн өсөлтийн 5.5 нэгж хувийг дангаараа бүрдүүлжээ. Үүнд:
- Нүүрсний олборлолт +55.7% - Зэсийн баяжмалын олборлолт +32.6% гол нөлөө үзүүлсэн байна. Оюутолгойн гүний уурхайн олборлолт нэмэгдсэн, Хятадын эрэлт тогтвортой хадгалагдсан нь зэс, нүүрсний биет хэмжээ огцом өсөх суурь нөхцөл болжээ.
Үйлчилгээ ба бусад салбар Үйлчилгээний салбар 4.3%-ийн өсөлт үзүүлсэн нь уул уурхайгаас дам нөлөө авч тээвэр, худалдаа, санхүүгийн идэвхжил нэмэгдсэнийг илтгэнэ. Харин бүтээгдэхүүний цэвэр татвар 2.8%-иар буурсан нь импортын НӨАТ, онцгой албан татварын орлого сул байсныг харуулж байна.
Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 80.3 тэрбум төгрөгөөр өсжээ.
2026 оны эхний хоёр сард үнэт цаасны зах зээлд 188.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж, өмнөх оны мөн үеэс 80.3 тэрбум төгрөгөөр (74.4%) өссөн байна. Нийт гүйлгээний 56.7 хувь нь анхдагч, 43.3 хувь нь хоёрдогч зах зээлд хийгджээ. Арилжааны бүтцэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (41.5%), компанийн хувьцаа (23.8%), Засгийн газрын бонд (21.6%) зонхилж байна. |
 |
Харин арилжсан үнэт цаасны тоо 85.0 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 60.6%-иар буурсан бөгөөд үүний 98.7 хувь нь хоёрдогч зах зээлд ногдожээ. TOP-20 индекс хоёрдугаар сард 54279.3 нэгж болж, жилийн өмнөхөөс өссөн ч өмнөх сараас буурсан байна. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 14.0 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөхөөс нэмэгдсэн боловч сарын дүнгээр 1.7%-иар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурчээ
2026 оны эхний хоёр сард улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс өссөн боловч татварын орлогын бууралтаас шалтгаалан тэнцвэржүүлсэн орлого 4.0 их наяд төгрөг болж буурчээ. Татварын нийт орлого багассанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, орлогын албан татвар, онцгой албан татварын орлого буурсан нь голлон нөлөөлсөн бол нийгмийн даатгалын орлого болон нэмэгдсэн өртгийн албан татвар өсөлттэй гарсан байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөгт хүрч, улмаар 720.0 тэрбум төгрөгийн тэнцвэржүүлсэн алдагдал үүсжээ. Зарлагын өсөлтөд бараа, үйлчилгээний зардал, хөрөнгийн зардал, бусад урсгал шилжүүлэг болон хүүгийн зардлын нэмэгдэл голлон нөлөөлсөн бөгөөд хөрөнгийн зардал 575.9 тэрбум төгрөг болж, ялангуяа барилга байгууламж, их засварын чиглэлд өсөлт ажиглагдсан байна. |
|
|
| | |
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 🌍 |
 |
|
| |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ |
ИНФЛЯЦ, ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ, АНУ-ЫН ГОЛ ИНДЕКСҮҮД БУУРАЛТТАЙ ХААГДЛАА |
|
|
АНУ‑ын хөрөнгийн зах зээл гурав дахь долоо хоногтоо дараалан дарамтад орж, Ойрх Дорнод дахь хурцадмал байдал болон нефтийн нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл нь хөрөнгө оруулагчдын эрсдэлд мэдрэмтгий байдлыг мэдэгдэхүйц өсгөв. Нефтийн үнийн савлагаа долоо хоногийн турш үргэлжилж, зах зээлд тодорхой бус байдал давамгайлсан хэвээр байна.
Инфляцын гол шалгуур болох core PCE 3.1%‑д хүрч, 2024 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь мөнгөний бодлогын хатуу чиглэл үргэлжлэх дохио болж, хөрөнгө оруулагчдын хүлээлтэд сорилт нэмэв. Мөн АНУ‑ын IV улирлын ДНБ‑ий өсөлт 1.4%-иас 0.7% болгон доошоо шинэчлэгдсэн нь экспортын бууралт, хэрэглээний зардлын саармагжилт, төрийн зарцуулалт болон хөрөнгө оруулалтын сулралтай холбоотой байлаа.
Гэсэн ч үл хөдлөх хөрөнгийн салбарт тодорхой эерэг дохио гарч, зах зээлийн идэвхжил сэргэж эхэллээ. Одоогийн орон сууцны борлуулалт 1.7%‑иар өсөж, орон сууцны хүртээмжийн индекс сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн нь зээлийн нөхцөл харьцангуй сайжирч буйг илтгэж байгаа юм. Барилгын салбарын сэргэлт ч үргэлжилж, шинээр эхлүүлсэн орон сууцны барилгын төслүүд 7.2%‑иар нэмэгдсэн нь нийлүүлэлтийн талд багагүй дэмжлэг болох төлөвтэй байна. |
|
| |
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ | ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН СУЛРАЛ, ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛИЙН УЛМААС УНАЛТАЙ ХААГДЛАА |
|
|
Европын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт геополитикийн эрсдэлийн өсөлт, эрчим хүчний үнийн хэлбэлзлээс шалтгаалан STOXX Europe 600 индекс 0.47%‑иар, Германы DAX 0.61%‑иар, Францын CAC 40 1.03%‑иар тус тус уналт үзүүллээ.
Макро орчинд Европын Төв банк эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалсан инфляцын дарамтыг хариуцахад бэлэн гэдгээ илэрхийлж, зах зээлд бодлогын хатуу чиглэл үргэлжилж болзошгүй дохио илгээв. Герман үйлдвэрлэлийн захиалга 11.1%‑иар огцом унаж, дотоодын эрэлт 16.2%‑иар буурсан нь Европын хамгийн том эдийн засгийн сулралыг улам тодотголоо. Еврозоны үйлдвэрлэлийн нийт гарц мөн 1.5%‑иар буурч, 2025 оноос хойших хамгийн хүчтэй сарын уналтыг бүртгээд байна.
Нөгөө талд Их Британийн эдийн засаг 2026 оны эхэнд зогсонги байдалд орж, нэгдүгээр сард өсөлт 0% болж саарсан нь үйлчилгээний салбарын тэлэлт удааширсныг харуулж байгаа юм. Ийнхүү Европ даяарх гол эдийн засгийн үзүүлэлтүүд олон талын дарамтыг илтгэснээр хөрөнгө оруулагчдын эрсдэлд мэдрэмтгий байдал өндөр хэвээр байна. |
|
| | ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ |
ЯПОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРСДЭЛ, ИЕНИЙ СУЛРАЛААС ШАЛТГААЛАН БУУРАЛТТАЙ БАЙНА
|
|
|
Японы хөрөнгийн зах зээлийг төлөөлөх Nikkei 225 индекс 3.24%, TOPIX 2.36%‑иар тус тус унасан нь эрчим хүчний үнийн савлагаа болон Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотой нийлүүлэлтийн эрсдэлийн нөлөөг илтгэв.
Япон улс газрын тосны нийлүүлэлтэд бүс нутгийн орнуудад өндөр хамааралтай тул Эрэнгийн хоолой орчим дахь тасалдал инфляц, эрчим хүчний зардлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байна. Ерөнхий сайд Санаэ Такаичи стратегийн газрын тосны нөөцийн тодорхой хэсгийг гаргаж, дотоодын шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор татаас олгохоо мэдэгдлээ.
Сангийн сайд Какаяма валютын савлагаа айл өрхийн амьжиргаанд нөлөөлж байгааг онцлон, шаардлагатай үед бодит арга хэмжээ авахаа мэдэгдсэн нь зах зээлд анхаарал татаж байна. Эдийн засгийн үзүүлэлт талаас Японы 2025 оны IV улирлын ДНБ‑ий өсөлт 1.3% болж дээшээ шинэчлэгдсэн нь бизнесийн хөрөнгө оруулалт болон хэрэглээний эрэлт өмнөхөөрөө бодсоноос илүү хүчтэй байсныг харууллаа. Гэсэн ч геополитикийн тодорхой бус байдал, валютын савлагаа, эрчим хүчний эрсдэл зэрэг нь Японы эдийн засгийн ойрын хугацааны төлөвт сорилт хэвээр байна. |
|
|
|
ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ | ХЯТАДЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ЭКСПОРТЫН ӨСӨЛТ, AI ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН НӨЛӨӨН ДОР ХЭЛБЭЛЗЭВ |
|
|
Хятадын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт холимог хөдөлгөөнтэй байсан бөгөөд дотоодын CSI 300 индекс 0.19%‑иар өссөн ч Шанхайн индекс 0.70%‑иар, Хонгконгийн Hang Seng 1.13%‑ийн уналттай хаагдлаа.
Экспортын урсгал хүчтэй өсөж, нэгдүгээр–хоёрдугаар сарын нийлбэрээр 21.8%‑иар тэлсэн нь технологийн бүтээгдэхүүний дэлхийн эрэлт, ялангуяа хиймэл оюун ухаантай холбоотой төхөөрөмжүүдийн захиалга өссөнтэй холбоотой байв. АНУ‑ын зах зээл рүү чиглэсэн экспорт буурсан ч Европын холбоо болон Зүүн Өмнөд Азийн орнууд руу гаргасан нийлүүлэлт энэ бууралтыг нөхөж, импорт 19.8%‑иар өссөнөөр худалдааны ашиг 213.6 тэрбум ам.долларын шинэ дээд түвшинд хүрлээ.
Технологийн салбарт “OpenClaw” нэртэй өөрөө даалгавар гүйцэтгэх чадвартай нээлттэй эхийн AI агент эрэлттэй болж, холбогдох компанийн хувьцаанууд өсөлт үзүүллээ. Гэвч энэ өсөлт богино хугацаанд саарч, зарим банк, хөрөнгө оруулалтын байгууллага, төрийн байгууллагууд ашиглалтыг хязгаарлаж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын хэт өөдрөг хандлагыг бага зэрэг намжаав. |
|
| |
МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТАРХАХ ХУВААРЬ | 2026.03.16 - 03.20 |
 |
|
| |
🔎 ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ | Худалдаа, бизнесийн салбарыг онцлох өдөр: Экспортын бодит дэд бүтцийн сорилт ба боломж |
|
|
“Худалдаа, бизнесийн салбарыг онцлох өдөр” арга хэмжээ нь Монгол Улсын гадаад худалдааг бодитойгоор тэлэх гол саад, системийн асуудлуудыг нэг дор хэлэлцсэн чухал уулзалт боллоо. Сүүлийн жилүүдэд экспортын хэмжээ тогтвортой өсөж байгаа ч бүтэц, зах зээлийн хувьд хэт төвлөрсөн хэвээр байгаа нь энэхүү уулзалтаар дахин тод харагдав. 1️⃣ Бодлогын болон хэрэгжилтийн зөрүү
Арга хэмжээний үеэр гадаад худалдааг дэмжих бодлого, татварын хөнгөлөлт, экспортын боломжийг танилцуулсан ч бизнес эрхлэгчдийн хувьд бодлого практикт буухдаа удаан, төвөгтэй хэвээр байгааг оролцогчид онцолсон. Ялангуяа: - гаалийн байгууллагын процесс,
- бичиг баримтын давхардал,
- худалдааны маргаан шийдвэрлэлт нь экспортлогчдын зардал, цаг хугацааны алдагдлыг нэмэгдүүлдэг хэвээр байна.
2️⃣ Экспортыг төрөлжүүлэх бодит боломж
Хэлэлцүүлгийн үеэр: - БНХАУ-д экспортлох хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн,
- Узбекистан зэрэг шинэ зах зээлийн эргэлт,
- логистикийн боломжууд танилцуулагдсан нь экспортын зах зээлийг тэлэх бодит боломж байгааг харууллаа.
Гэвч эдгээр боломж бодит экспорт болохын тулд: - лабораторийн шинжилгээ,
- стандарт, гэрчилгээ,
- тээвэр, агуулахын дэд бүтэц дагалдан хөгжих шаардлагатай хэвээр байна.
3️⃣ Цахимжилт ба бизнесийн орчны чанар
Гадаад худалдааны бичиг баримтыг цахимжуулах, гарал үүслийн гэрчилгээг хялбаршуулах ажлууд эхэлсэн ч бизнесийн түвшинд мэдрэгдэх өөрчлөлт хангалтгүй байгааг уулзалтын ярианаас харж болно. Ялангуяа жижиг, дунд экспортлогчид мэдээлэл дутмаг, процесс ойлгомжгүй байгааг илэрхийлсэн. 4️⃣ Төр–хувийн хэвшлийн ярианаас “хамтын шийдэл” рүү
Уг арга хэмжээний хамгийн том давуу тал нь төр, хувийн хэвшил хоорондын нэг талын танилцуулгаас харилцан хэлэлцэх формат руу ойртсон явдал байлаа. Гэвч ийм уулзалтууд тогтмол, үр дүн нь хэмжигддэг байхгүй бол бодлогын нөлөө богино настай хэвээр үлдэнэ. 🧭 Ерөнхий дүгнэлт
- Монголын гадаад худалдаанд экспортын бодит боломж байна
- Гэвч институцийн чадавх, процессын хялбаршил, логистик нь гол саад хэвээр
- Ийм төрлийн салбарын уулзалт нь зөвхөн хэлэлцүүлэг бус, шийдвэрийн дагуу хэрэгжилтээ тайлагнадаг механизмтай болох шаардлагатай.
|
|
| |
🧑🏫 ТАНЫ МЭДЛЭГТ | Гадаад худалдааны орчныг тодорхойлох гол тоонууд |
Монгол Улсын гадаад худалдааны төвлөрөл өндөр хэвээр байна. 2024–2025 оны дундаж үзүүлэлтээр экспортын 90–92 хувь нь уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн (нүүрс, зэс, алт) эзэлж, нийт экспортын 70 гаруй хувь нь БНХАУ руу чиглэсэн байна. Энэ бүтэц нь түүхий эдийн үнэ болон нэг зах зээлийн эрэлтээс хэт хамаарах эрсдэлийг бий болгодог.
Хөдөө аж ахуйн болон боловсруулах үйлдвэрлэлийн экспорт нийт экспортын ердөө 6–8 хувь-ийг бүрдүүлж байгаа нь экспортын төрөлжилт бодит ахиц багатайг харуулна. Олон улсын жишгээр экспортын бүтэц тогтвортой улсуудад энэ үзүүлэлт 20–30 хувь байдаг.
Гааль, худалдааны процессын өртөг Монгол Улсад харьцангуй өндөр. Дэлхийн банкны “Doing Business” болон худалдааны логистикийн судалгаагаар Монголын экспортлогчид хил, бичиг баримтад дунджаар 10–14 хоног, экспортын үнийн 8–12 хувийг зардалд зарцуулдаг нь бүс нутгийн зарим улсаас 1.5–2 дахин өндөр үзүүлэлт юм.
Харин гадаад худалдааны баримт бичгийг бүрэн цахимжуулсан улсуудад:
- хил нэвтрэх хугацаа 30–50 хувиар,
- баримт бичгийн зардал 20–30 хувиар буурсан жишээ бий. Монгол Улсад гарал үүслийн гэрчилгээ, экспортын бичиг баримтыг хялбаршуулах ажил эхэлсэн ч бизнесийн түвшинд мэдрэгдэх өөрчлөлт харьцангуй хязгаарлагдмал байна.
Жижиг, дунд экспортлогчдын 60 гаруй хувь нь санхүүжилт, батлан даалтын асуудлаас шалтгаалан тогтвортой экспорт хийх боломжгүй байдаг гэсэн судалгааны дүн бий. Экспортын гэрээтэй боловч тээвэр, агуулах, урьдчилсан санхүүжилтийн эх үүсвэр дутмаг байх нь нийтлэг бэрхшээлд тооцогддог.
Тээвэр, логистикийн зардал Монголын экспортын үнийн 15–25 хувийг эзэлдэг нь далайд гарцгүй бусад орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Логистикийн дэд бүтцийг сайжруулснаар экспортын өрсөлдөх чадвар 10–15 хувиар нэмэгдэх боломжтой гэж олон улсын судалгаанд дурддаг.
Төр, хувийн хэвшлийн тогтсон яриа хэлэлцээний механизм бүхий орнуудад худалдааны бодлогын шийдвэрүүдийн хэрэгжилтийн түвшин 30–40 хувиар илүү байдаг нь бодлогын тууштай байдал, бизнесийн итгэлцэлтэй шууд холбоотойг харуулдаг. |
|
|
|
| Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 |
| | |
|
⚠️ Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаас худалдах, худалдан авах санал биш юм. Мэдээллийн үнэн бодит байдалд шаардлагатай хяналт хийгдсэн ч баталгаа өгөхгүй. Уг мэдээллийг ашигласнаас үүссэн аливаа хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно. |
|
|
|
|